Оросын арми Украины зүүн бүсийн Харьков мужийн Каменка сууринг хяналтдаа авсан талаар тус улсын БХЯ мэдээлжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросын цэргүүд Украины хэд хэдэн довтолгоог зогсоож, Сумы, Донецк, Запорожье, Херсон зэрэг чиглэлд довтолгоогоо эхлүүлсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мөн мэдээллээ.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд хуягт машин, их буу зэрэг Украины олон зэвсэг, техникийг устгасан, түүнчлэн Украины армийн хэд хэдэн зэвсгийн агуулах болон түр байрлах цэгүүд рүү довтолсон гэж тус мэдээлэлд дурджээ.
Харин Украины тал тус улсын цэргийн хүчнийхэн Харьков, Купянск, Покровск зэрэг чиглэлд Оросын олон удаагийн довтолгоог зогсоож, Оросын танк, хуягт машин, 31 их артелерийн систем, 105 фронтын шугамд ашиглагдаж байсан цэргийн авто машиныг устгасан.
Түүнчлэн Украины нисэх хүчин, пуужингийн анги, их бууны ангиуд Оросын цэргийн албан хаагчид, техник хэрэгсэл төвлөрсөн байрлалууд руу довтолгоо хийсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Cиситв