ТЕГ-ын даргын хүүхдүүд тус бүр уурхай удирддаг

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн охин Г.Хулан “Шарын гол” уурхайг удирддаг ажээ.

Тодруулбал, тэрээр тус уурхайн ТУЗ-ийн дарга хийдэг юм байна. Г.Хулангийн хувьд жил гаруйн өмнөөс “Шарын гол” ХК-ийн хараат бус ТУЗ-ын гишүүнээр томилогдсон.

Харин хүү Г.Аранзал нь алтны уурхайтай гэнэ лээ. Хүүхдүүдээ Япон өндөр боловсрол эзэмшүүлж, тэндэхийн школоор хүмүүжүүлсэн Д.Гэрэлийн хувьд тун алсын хараатай нэгэн гэгддэг.

Аргагүй ТЕГ-ын дарга аавын хүүхдүүд учраас хүссэн хүсээгүй нуувчинд орж, олон нийтийн сүлжээнээс бүх мэдээллээ замхруулсан бололтой.