Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой хоёр жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Анхдагч зах зээлийн арилжааг ирэх сарын 01-нд 10:00 цагт зохион байгуулна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 40,000 ширхэг, 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгоно.
Нийт 8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу. Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.