ДЭМБ: Онлайнаар худалдаа хийвэл заавал ариутгаж хэрэглээрэй

ДЭМБ-аас онлайн худалдаа хийхдээ анхааралтай хандах, бараа, эд зүйлээ аваад савантай болон белизнатай усаар ариутгах зэрэг дүрмийг сахих хэрэгтэйг анхааруулж байна. Мөн өвчлөл өндөртэй орнуудаас онлайн худалдаа хийхгүй байхыг санууллаа. Учир нь Өмнөд Солонгост цахим худалдааны төвд ажиллаж байсан хүмүүсийн хувцас хэрэглэл, гутлын улнаас нь хүртэл коронавирус илэрсэн байна. Өмнөд Солонгост цахим худалдааны төвөөс голомтлон тархсан халдвар нэмэгдэж байгаа аж.