Өвөрхангай аймгийн малчид малын түүхий эдээ аймаг, орон нутагтаа боловсруулахыг хүслээ

Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нар сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 3-ны өдрөөс эхлэн одоогоор нийт 10 орчим сум, багаар тойрон иргэд, сонгогчдын санал бодлыг сонсож байна. Нэр дэвшигчид өчигдөр Өвөрхангай аймгийн Бүрд, Есөн зүйл, Өлзийт сумдаар ажиллаа.

Уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сумын иргэд хэрэглээнийхээ мах, сүүгээ Улаанбаатар хотоос зөөдөг мөн үлийн цагаан оготно бэлчээр нутгийг бүхэлд нь идээд дуусгасан. Устгах, зайлуулах арга хэмжээ авлаа гэдэг ч малчдын бэлчээрийг хамгаалахуйцаар нүдэнд харагдахуйц арга хэмжээ авагддаггүй. Өрхийн үйлдвэрлэл мартагдсан, ажлын байр муу, суманд төсвөөс тохижилт үйлчилгээний хөрөнгө баталсан ч бодитой хийгддэгүй талаар хэллээ.

Мөн эрх баригчид эдийн засаг өссөн гэж ярьж байгаа ч жирийн өрхийн амьдралд энэ өсөлт нь мэдрэгдэхгүй байгааг иргэд хэлж байна.  Мал аж ахуйгаас хүртэх ашиг орлогоо нэмэгдүүлэх, түүхий эдээ аймаг, орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн болгох боломжийг малчид хүсч байна. Тиймээс ч өсөлтийг өрх бүрд бодитоор хүргэх АН-ын зорилтыг дэмжинэ гэдгээ иргэд хэлж байв.

БҮРД, ЕСӨНЗҮЙЛ СУМ

ХӨГЖИЛ ЗОГССОН БҮРД СУМ…Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сумдаар уулзалт хийх явцад нөхцөл байдал туйлын хүнд байгаа нь харагдаж байв. Иргэд нь Улаанбаатар хотоос мах, сүүгээ зөөж хэрэглээгээ хангаж байна. Үлийн цагаан оготно бэлчээр нутгийг бүхэлд нь идээд дуусгасан. Устгах, зайлуулах арга хэмжээ авлаа гэдэг ч малчдын бэлчээрийг хамгаалахуйцаар нүдэнд харагдахуйц арга хэмжээ авагддаггүй. Өрхийн үйлдвэрлэл мартагдсан, ажлын байр суманд маш муу. Зундаа ган гачигтай, өвөлдөө зуд тогтмол нүүрлэнэ. Энэ жилийн хувьд Бүрд суманд төсвөөс тохижилт үйлчилгээний хөрөнгө баталсан ч бодитой хийгдсэн ажил байгаагүй нь харамсалтай.#Халъя #Салъя #Сольё #АнзаарчХар #АнхаарчӨөрчилье 🇲🇳

Posted by Gankhulug Batkhuu on Sunday, June 7, 2020