ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХОЁРДУГААР УЛИРЛААС БАРЬЖ ЭХЭЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.07/ боллоо. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг энэ оны хоёрдугаар улирлаас барьж эхлэх шийдвэр гаргав.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.

Эх сурвалж: https://zasag.mn/