УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдэгдэл гаргав

Өчигдөр Никитон хамтлагийн дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Учир нь тэрээр онигоо хэмээн хүчирхийллийн болсон процессийн талаар ярьсан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл хүчирхийллийн байж болзошгүй хэргийн цуваа Улсын их хурлын нэг гишүүний суудлыг ч ганхуулж мэдэхээр байна. 

Иргэн Б.Сүндэръяа өчигдөр өөрийн цахим хуудсанаа УИХ-ын нэгэн гишүүнтэй холбоотой учир битүүлэг пост хийсэн нь нийгмийн сүлжээний сэдэв болов. Тэрбээр “…Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг тэр байтугай насанд хүрээгүй онгон охидоор зугаацдаг бүр тогтцон ханштай энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил. Энэ хүн бол хүн биш шүү!…” хэмээн эрх мэдэл, хөрөнгө мөнгөөрөө далайлган охид бүсгүйчүүдийг дарамталдаг хүн УИХ-д суудаг. Өөрөө ч тэр хүний шахалт дарамтад яваагаа бичсэн байв. Ингэхдээ уг бичсэн зүйлдээ ямар нэг нэр дурьдаагүй байв.

 

Харин хүний нэр дурдагдаагүй энэхүү постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргав

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын мэдэгдэлд “…Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ. Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээгээд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгджээ.

Тэгвэл түүний мэдэгдэл дор твитерчид дараах сэтгэгдплийг үлдээсэн байна.