АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу У өнөөдөр (2021.04.12) баруун гуяндаа буудуулан, их хэмжээгээр цус алдаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлжээ. Түүнд цус сэлбэх шаардлагатай байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар Чикаго хотод 5000 гаруй монгол иргэн амьдарч бй аж. АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.
Удахгүй энэ хэргийн талаар албаны хүмүүсээс тодруулан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.