Манай улсын халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 15 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Мөн ЭМЯ-наас иргэдийг дархлаагаа дэмжиж витамин D,C-г тохируулан хэрэглэж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж буй юм. Гэтэл иргэд витамин D,C-г ихээр хэрэглэж байна. Тиймээс витамин D,C зохист хэрэглээ ихдвэл бас өвчлөл үүсгэдэг байна.
Витамин D,C-г ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?
Витамин С дархлалын системийг дэмжих, эд эсийн нөхөн төлжилт биеийн өсөлт, хөгжилтөд маш их нөлөөтэй ч насанд хүрсэн хүний өдрийн витамин С-ийн хэрэгцээ 40 мг байна. Хэрэв таны дархлаа муудаж, өвчлөмтгий болж ядарч сульдаж байгаа бол тодорхой хэмжээнд витамин дутагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг лабораторийн болон эмнэлзүйн шинж тэмдгээр хэмжих ёстой. Мэргэжлийн эмч, лабораторийн шинжилгээ үндэслэн ямар витамин хэрэглэхийг нь зөвлөнө. Харин коронавирусийн халдварын энэ үед Витамин С стандарт тунгаа хоёр дахин нэмэгдүүлж хэрэглэж болно.
Витамин D –ийн гол үүрэг нь кальци, фосфор, магни гэх мэт хүний биед маш чухал эрдэс бодисуудыг хэвийн хэмжээтэй байлгах, гэдсээр шимэгдэхийг зохицуулдаг аж . Насанд хүрсэн хүний цусанд 20-40 нг/мл хэмжээтэй байх нь хэвийн үзүүлэлт юм. Витамин Д тодорхой хэмжээгээр алдагдсанаар дархлаа буурдаг. Гэхдээ витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсгэдэг. Тиймээс лабораторийн шинжилгээгээр витамин нь хэвийн хэмжээнд байгаа эсэхийг тогтоож байж хэрэглэх нь зүйтэй. Мөн эмчийн заавраар нь зөв тунгаар нь хэрэглэж сурах хэрэгтэй.