Санхүүгийн зохицуулах хорооны даргын энэ сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр “Эрдэнэс тавантолгой’ ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд’-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон.
Бондын арилжааг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүссэн.
Харин бондын хоёрдогч зах зээлийн арилжааг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд бондыг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа буюу өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.