УИХ-ын зарим гишүүд нэгдэн Хотын дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, тэд Туул голын эрэгт газар олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага өгөхөөр болсон байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр твиттер хуудастаа бичжээ.
Тэрбээр “Туул голын эрэн дагуу бургас огтолж, бетон зуурч барилга барих бус хотын иргэдийн амралт, зугаалгын орчин л бүрдүүлж, тохижуулахын төлөө байна’ гэлээ.