Өнгөрсөн лхагва гарагт буюу 6 дугаар сарын 16-ны өдөр үүрийн 4 цагийн үед Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр нөхөртөө зодуулсан хэмээн цагдаад дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг шалгаж байсан боловч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр гомдолоо буцаасан байна.
Харин УИХ-ын гишүүний зүгээс өмнө нь эхнэрээ удаа дараа зодсон гэх худал мэдээлэл тараасан хэмээн цагдаагийн алба хаагч нарыг дотоод хяналтаар шалгуулж байгаа гэх албан бус мэдээлэл байна.