Өнөөдөр/2021.06.22/-ийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр Б.Энхбаяр: Цар тахлын үед сэжигтэй тохиолдлыг илрүүлэх зорилгоор Засгийн газраас нэвтрүүлсэн гар утасны аппликейшн бол нэг төрлийн хүний хөдөлгөөнийг, хэнтэй уулзсан, хавьтсаныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хянаж, мөрдөн мөшгих тагнуулын программ шүү гэв.