МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсний дараа ҮБАЗ-ийн хурал зарлаж хуралдуулсан. Учир нь түүнийг тангаргаа өргөсний дараа хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгох эсхийг шийднэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тиймээс түүнийг тангаргаа өргөсний дараа ҮАБЗ хуралдаж дараах шийдвэрийг гаргасан талаар дөнгөж сая ЗГ-ын пэйж хуудаст орлоо.
Төсвийн тодотголд:
– Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор,
– Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
– Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав хэмээжээ.
Энэ талаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй мэдээлэл хийх юм байна.