УОК-оос өчигдөр Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг ЗГ-т хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монголын морин спорт уяачдын холбооноос өнөөдөр /2021.07.02/ 06.00 цагт уяачид Яармагийн дэнжид цуглаж, баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна. Тус холбооноос цахим наадмыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлжээ.УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэн жагсахаа илэрхийлж эхэллээ.
Мөн Монголын морин спорт, уяачдын холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.