Ханхүү нар ээж Дианадаа зориулж хөшөө босгожээ

Ханхүү Уиллиам, Харри нар ээж, Уэльсийн гүнж  Дианагийн 60 жилийн ойд зориулан босгосон хөшөөний нээлтэд оролцжээ. Мөн Диана гүнжийн хоёр эгч, дүү болон хөшөөг босгосон хүмүүс оролцсон байна. Ханхүү Уиллиам, Харри нар ээждээ зориулсан хөшөөний талаар “Бид түүний хайр, тэсвэр хатуужил, хүчтэй зан чанарыг санан дурсаж байна. Эдгээр чанарууд нь түүнд дэлхийн өнцөг булан бүрд сайн үйлс хийж, тоо томшгүй олон хүний амьдралыг өөрчлөхөд тусалсан. /Энэ хөшөө/ үүрд түүний бэлэг тэмдэг болно гэдэгт найдаж байна’ гэжээ.

 

Эх сурвалж: ВВС