Цахим наадмыг дэмжсэн дуучин Д.Уламбаяр буюу Ука хоёрхон хоногийн дотор 31 мянган дагагчаа алджээ. Жүжигчин Б.Цэцэг өөрийн лайваараа дамжуулж дуучин Укаг шүүмжилсэн. Цар тахал өдрөөс өдөрт нэмэгдэж “нэг цагт нэг хүн амиа алдаж’ байхад түүнийг наадамд гар бие оролцоно гэх мэдэгдэл нь түүнийг шүүмжлэхэд хүргэсэн хэмээн хэлсэн. Учир нь дуучин Ука өөрийн цахим хаягаараа дамжуулан “Цахим наадам хийх нь зүйтэй. Ард түмэн үзэх зүйлтэй байлгах ёстой. Би цахим наадамд гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа’ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл түүний энэ мэдэгдэл нь өөрийн 31 мянган дагагчаа алдахад хүргэжээ. Сошиалд түүнийг дагахгүй байх хөдөлгөөн өрнөөд байгаа бөгөөд цаашид ч олон дагагчаа алдаж магадгүй байна.