Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4561, II тунд 3845, нийт 8406 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 119 жирэмсэн эх, 12-15 насны 3206, 16-17 насны 759 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.040.683 иргэн I тунд, 899.200 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2791 (23.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 33.339 (32.9 хувь), 16-17 насны 18498 (54.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
Харин өнөөдөр /2021.07.07/ Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16463 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.