Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа.
Энэ өдөр 1 115 шинэ тохиолдол батлагдаж, 40-80 насны 7 хүн нас баржээ. Нийт нас баралт 789 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын 357 нь Улаанбаатарт бол 758 нь орон нутагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 556 хүний 182-ын бие маш хүнд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2 201 хүүхэд, 507 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж буй аж.