Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот’ гэдэг газарт энэ сарын 4-ны өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.