“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болон ажилчид, уурхайчдын зүгээс хүүхдийн эрхийн хамгаалах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор сайн дурын үндсэн дээр хандив цуглуулж “Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна.
“Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эв санааны нэгдэл” болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан Зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн эх орондоо эмчилж буй “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төсөлд 150 сая төгрөгийг хандивлалаа. Энэхүү хандив нь нийт 22 хүүхдийн зүрхний хагалгааны зардал болох юм.
Хандивыг хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр талууд цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, Монголын нийт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтарч ажиллахаар боллоо.