Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгнө

билээ. Тэгвэл Монголын үндэсний их сургууль “Ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, нэр төр, алдар хүндээ сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандана” хэмээн өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “МҮИС МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монгол Улс, үндэстнээс хууль бусаар “Үндэсний’ хэмээх хүндтэй нэрийг ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй. Ямар ч тохиолдолд энэ сургууль үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш гэдгийг бид мэднэ” гэв.