Улаанбаатарт вакцины явуулын 4, суурин 58 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.06/явуулын дөрөв, суурин 58 цэгт 84 багийн 429 эмч, ажилтан ажиллаж, 7178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 98, хоёр дахь тунд 277, нэмэлт сэргээх тунд 2189, нийт 2564 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.2 хувь, хоёр дахь тунгийн хамралт 69.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2766 (23.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 61.708 (69.4 хувь), 16-17 насны 24.787 (73.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.