Өнгөрсөн онд Колумбад үүссэн B.1.621 буюу Мю хувилбар өдгөө нийт 39 улсад бүртгэгджээ. Одоогийн байдлаар олон улсад нийт халдварын 90 гаруй хувийг эзэлж буй дельта хувилбарын дараа Мю хувилбар олон улсад зонхилж болзошгүй байгааг эрдэмтэд анхааруулж байна. B.1.621 буюу Мю хэмээн нэрлэгдсэн тус хувилбар дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлэх чадвартай аж. Зарим эрдэмтэдийн хэлж байгаагаар МЮ хувилбарын хамгийн аюултай нь дэлхийн олон улс оронд хийгдэж буй зарим вакцин үйлчлэхгүй байж болзошгүй гэж таамаглаж буй юм байна. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мю хувилбарыг цаашид илүү нарийн судлах шаардлагатай байгаа гэжээ.
Эх сурвалж: DEADLINE