АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. М.Тулгат даргатай АН Ц.Туваан, З.Энхболд нарын нэр бүхий гишүүдийг АН-ын гишүүнчлэлээс хассан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой Ардчилсан намын гишүүн Ц.Туваан, З.Энхболд, Орхон аймгийн АН-ын дарга Н.Батхуяг, ҮБХ Д.Өсөхбаяр, Архангай аймаг М.Батжаргал, Р.Нямдорж нарыг Ардчилсан намаас хөөсөн тухай мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгөх юм байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагаас С.Зоригийн хөшөөтэй Ардчилсан намын байранд болно.