Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд энэ сарын 10-12-ны хооронд явагдлаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 120 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээний мэргэн буудагчийн хосын төрөлд ЗХЖШ тэргүүн байр, БХЯ дэд байр, ТЕГ гутгаар байр, гар бууны төрөлд ТЕГ тэргүүн байр, ЦЕГ дэд байр, ЗХЖШ гутгаар байрыг тус тус эзэллээ.
Мөн холимог буудлагын төрөлд ЗХЖШ, ТЕГ, ХХЕГ, карбины төрөлд ТЕГ, ЦЕГ, ТТХГ эхний байруудад шалгарав. Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох мэргэн буудагчийн биатлоны тэмцээнд ЗХЖШ, БХЯ, ТЕГ эхний 3 байрыг тус тус эзэлсэн юм. Ийнхүү
Энэхүү тэмцээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд өөрсдийн цэц мэргэнээ сорин баг, тамирчдыг идэвхтэй оролцохыг уриалж байв.Тус тэмцээн нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100, Цагдаагийн байгууллагын 100, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн тэгш ойнууд тохиосон жил зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.
Батлан хамгаалах яам