ШӨХТГ-аас шатахууны хомсдол үүссэн асуудлаар шатахуун импортлогч аж ахуй нгэгжүүдэд долоо хоногийн хугацаатай шалгалт оруулсан байна. Уг шалгалтаар импортлогч аж ахуй нэгжүүд хичнээн тонны нөөцтэй байгааг тогтоох аж. Ингэснээр зохиомол хомсдол үүсээд байгаа юм уу эсвэл үнэхээр шатахууны 6-8 хоногийн нөөцтэй байна уу гэдгийг тодорхой болгох гэнэ. Шалгалтын ажиллагаа өчигдөр/2021.10.06/-өөс эхэлжээ. Шалгалтын талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.