Японы баруун хойд хэсгийн Чиба мужид өнгөрсөн шөнө 5.9 магнитуд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас 10 гаруй хүн гэмтсээн байна. Чиба муж нь Японы нийслэл Токио хотын зүүн хэсэгт оршдог бөгөөд Токиод ч бас газар хөвлөлт мэдрэгдсэн аж. Оршин суугчдын мэдээлснээр чичирхийлэл 30 гаруй секунд үргэлжилсэн ба дэлгүүрийн лангуугаас лонхтой бүтээгдэхүүнүүд унаж хагарсан зураг цахим орчинд нийтлэгджээ. Токиогийн эрчим хүч компанийн мэдээлснээр нийслэл хотод 250 өрх цахилгаангүй болжээ.