УИХ-ын 18 болон 28-р тойргийн нөхөн сонгууль энэ сарын 10-нд буюу ирэх ням гаригт болно. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 9-өөс 11-ны өдрийг хүртэл архи, согтуулуулах ундаа, соёл урлаг, спортын зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй. Мөн гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарсан байна.