Долгорсүрэн зааныхны нэр төрийн бунхан шарил нь Улсын циркийн нурсан байшин боллоо доо. Монгол Улс циркгүй болж, Долгорсүрэнгийнхэн ичих нүүргүй, ивэх нэр төргүй болов. Бүхэл бүтэн цирк залгичихсан хүмүүст бүрэн улс ч бас хамаагүй буй за. Ард түмэн энэ гэр бүлийг хайрласан, харин тэд ардын хүүхдүүдийн хүсэн хүлээдэг ардын циркийг хайрласангүй. Алтан манеж одоо аймшигтай чимээгүй нүх болсон, ахмад циркчид нулимсаараа усалдаг энэ газрын шороонд Дагвадорж, Сумъяабазар хоёрын хүн чанар булаастай байгаа. Булаастай байгаа нэр төрөө чаддаг юм бол, буцаагаад сэргээгээд босгоод ир дээ? За тэгээд нэр хугарахаар яс хугар гэдэг сургаалийг үр хүүхэддээ үе үе хэлж захиж бай даа, манайхаан. Одоо зүгээр Дагвадоржийн хэд давж, хэд ялсан нь юу ч биш болсон. Сумъяабазар хэчнээн үнэн үг хэлээд ч нэмэргүй хаягдсан. Найгүй их шуналдаа нам годройтож ойчоод, яахын ч аргагүй ялагдаж байгаа нь энэ шүү дээ. Өвдөг шороодох учиртай газар нь энэ байжээ, хөөрхий.
Эх сурвалж: Р.Эмүжин