Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймагт “Миний Монгол’ цэцэрлэгт хүрээлэнг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээж ашиглалтад оруулсан байна.
Уг цэцэрлэгт хүрээлэнгийн галт тэрэг нь 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн бөгөөд нийт 2,3 км урттай төмөр замаар аялуулах аж.