БНХАУ Эрээн хот хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан. Гэтэл ОХУ хилээ хаах тухай мэдээлэл цацагдлаа.
Оросын холбооны улсад энэ сарын 30-аас ирэх сарын 17 хүртэл амралтын өдөр болгох шийдвэр гарсан ч хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг ОХУ-ын талаас мэдэгджээ.
Харин Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх аж. Ийм зохицуулалтаар “Алтанбулаг”, “Цагааннуур” боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Тухайлбал, өчигдөр /2021.10.26/”Алтанбулаг” боомтоор 80 тээврийн хэрэгсэл, “Цагааннуур” боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.