АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 10 сарын 06-13-ны өдрүүдэд Маркетингийн ахлах мэргэжилтэн, 2021 оны 10 сарын 13-наас 10 сарын 20-ны өдрүүдэд Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн /түр/, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн санхүүгийн мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн гэсэн 4 орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 94 иргэн анкет ирүүлсэн.

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахимаар болон компанийн төв оффисын байранд тестийн болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.