Засгийн газрын өнөөдөр/2021.11.03/-ийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль’-ийг УИХ-д өргөн барихаар болсон гэв. Тухайн хуульд “авилгын гэмт хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг хялбаршуулан шийдэхгүй байхаар тусгаж буй талаар мэдээллэв.