Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Д.Наранбаатар гэх залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан аль хэдийн олны танил болсон. Тэгвэл тэрээр өөрийн фэйсбүүк хуудастаа “удаан нуулаа ааваа зарлая даа’ хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын зургийг өөрийнхөө зургийн хамт нийтлэсэн нь олны анхаарлыг татаад байна. Мөн “аав лайк дарлаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой’ хэмээн Д.Цогтбаатар гишүүний лайк дарсан хэсгийг скрийн шот хийж тавьжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ” : )) Сульфат модернистууд : )) Энэ голд буй зургийг би дээх нь харсан, тэгээд “миний зургийг фотошоп хийгээд тавьж” хэмээн бодоод өнгөрсөн. Гэтэл төрөл садан болоод ч явчих шиг… Төөрсөөр төрөлдөө : ))’ хэмээн бичжээ.