Ажлын байрандаа архидан согтуурсан БСШУЯ-ны ажилтнуудын нэг нь халагдаж, хоёр нь цалингийн хувиар торгуулжээ

Өнгөрсөн долоо хоногт БСШУ-ны яамны хуулийн хэлтсийнхэн ЗГ-ын тогтоолыг зөрчиж ажлын байрандаа төрсөн өдөр тэмдэглэж, архидан согтуурч буй зураг сошиал ил болсон.  Тэгвэл ажлын байрандаа архидан согтуурсан тус яамны хуулийн хэлтсийн ахлах шинжээч н.Мөнгөнбаганыг ажлаас нь чөлөөлж, н.Баярмаа, н.Энхбаяр нарыг цалингийн хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сануулахад: МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа төрийн байгууллагынхан ажлын байрандаа архи болон согтууруулах төрлийн зүйл хэрэглэж болохгүй тогтоол гаргасан билээ.

Д.Гэрэл