УИХ-ын гишүүн П.Анужин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 50 ширхэг иж бүрэн суурин компьютер хандивлаж, өчигдөр хүлээлгэн өгчээ. Тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа Эх, хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай компьютерыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн П.Анужинд талархал илэрхийлж, төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний талаар товч танилцуулан, тусламж үйлчилгээ ба эмч ажилчдын нийгмийн асуудалд тулгамдаж буй зарим асуудлууд дээр дэмжлэг авах хүссэн байна.УИХ-ын гишүүн П.Анужин саналыг хүлээн авч, хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.