“Өвлийн идэш” төвлөрсөн худалдаа энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна.
Үнийн хувьд үхрийн мах дунджаар 9000-9500 төгрөг, адуу 7500-8000 төгрөг, хонь 7500-8000 төгрөг, ямаа 6300-6500 төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны 2021 оны 11-р сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байгаа юм. Зарим аж ахуйн нэгж, иргэний хувьд тогтвортой нийлүүлэлт хийх гэрээ байгуулж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ