ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ЭНЭ САРЫН 10-НААС АМАРНА

Цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болсон талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Тухайлбал, их, дээд сургуулиудын тухайд энэ 7 хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулахаар болсон байна.

May be a cartoon of one or more people and text