Өмнөд Африкаас анхлан илэрч дэлхийн 40 орчим оронд бүртгэгдсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон хувилбар ОХУ-д бүртгэгджээ.
Москва хотын Домодедово нисэх буудалд ӨАБНУ болон Намибиас Оросын 170 иргэнийг тээвэрлэсэн онгоц 12 дугаар сарын дөрөвний баасан гарагт газарджээ. Омикрон штаммын дэгдэлтээс үүдэлтэйгээр ОХУ Өмнөд Африкийн улс орнуудтай агаарын харилцаагаа зогсоогоод байсан юм. Тиймээс тусгай нислэгээр авчирсан Оросын иргэдийг хоёр долоо хоногийн туршид тусгаарласан байна.
Тусгаарлалтын байранд байх үед гурван зорчигчид ханиалгах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Тэднээс 10 хүний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд үүнээс хоёр нь омикрон штаммаар үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдсон байна.