Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн 94 шинэ тохиолдол батлагдсан байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдсөн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус яамны ээлжит мэдээллээр өнгөрсөн хоногт халдварын улмаас 61-ээс дээш насны гурван хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 3168 хүн хэвтэн эмчлүүлж буй бол 5543 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.