Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар:
– Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
– Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
– Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай,
– Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.