“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий давж заалдах шатны шүүхэд годол гаргасан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байна.
Харин Д.Сүндийгээс авлига авсан Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноосон.
Сануулахад: Тэрээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэхүү хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн алба хаагчдад авилга өгсөн байдаг.