Eрөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттeртээ “Түйтэрт үүрлэсэн троллд хариу өгөх нь илүү зан, уг нь. Гэхдээ эмзэг энэ сэдвээр би хариу хэлъе. Хүн буудах тушаал би өгөөгүй. Харин ч эсрэгээрээ. “Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй’ гэж ҮАБЗ-ийн хурал дээр ЕС-ын хувьд би үүрэг өгсөн. Баримт нь бий. Ил гарах цаг нь ирнэ’ хэмээн бичжээ.
Учир нь Казакстанд шатахууны үнэ нэмэгдсэнийг иргэд эсэргүүцэн жагсаж эмх замбараагүй байдал үүсч эрх баригчид иргэдрүүгээ галт зэвсэг хэрэглэж иргэд харилцан галт зэвсэг хэрэглэж буй. Одоогоор 1000 гаруй хүн шархадсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа ч амиа алдсан хүний тоо тодорхой бус байгаа юм.
Тэгвэл 2008 онд МУ- д сонгуулийн үр дүнг эсэргүүцэн иргэд жагсаж тэр үeэр төр иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж таван залуугийн амь насыг хохироосон явдалд түүнийг буруутгаж бичих хүмүүс цөөнгүй байгаа тул тэрээр ийнхүү бичжээ.
Тухайн үeд С.Баяр Eрөнхий сайдаар ажиллаж байсан юм.