Бразилд жуулчдын сууж явсан завин дээр хад нурж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Минас-Жерайс мужийн гал түймрийн албаны мэдээлснээр, хэрэг явдал Сан Паулогоос хойд зүгт 260 милийн зайд орших жуулчдын алдартай газар болох Фурнас нуурт 12:30 цагийн орчимд болсон байна. Хад нурах үеэр завин дээр 34 хүн байжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, хад нурсны улмаас хоёр завь живж, 10 хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна. Эмгэнэлт хэрэг гарсантай холбоотойгоор тус бүс нутагт усан аяллыг хоригложээ.