ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1208 тохиолдол батлагдсан, нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгаар сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1208 тохиолдол батлагдсан байна. Үүний 842 нь Улаанбаатарт, 330 нь орон нутагт, 36 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1191 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 33 хүний биеийн байдал нэн  хүнд байна.