“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон ч дахин хойшиллоо.
Шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар