Төслийг санаачлагчдын нэг нь тус ангийн зочид буудлын эрхлэгч, сургагч багш Ж.Нарансолонго бөгөөд тэрбээр “Хугацаат цэргийн алба хаагчид маань эхний долоо хоногт гутал эсгэх, түрий оёх, хээ гаргах арга, техникийг эзэмших талаар ихээхэн идэвх санаачилга гарган хичээнгүйлэн суралцаж байна. Цаашид гүнзгийрүүлэн илүү ихийг сурч мэдэхийг хүсч байгаа нь мэдрэгдлээ” хэмээсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.