БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн намтар: 

-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр

-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр

-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.

-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,

-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,

-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,

-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,

-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,

-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан.

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн ХОМ

 

-450 сая төгрөгийн нэг байр

-50 сая төгрөгийн нэг машин

-100 сая төгрөгийн үнэлгээтэй 400м2 газар эзэмшдэг.

-“Монгол тулгат финанс”, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.