УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор дэлгэсэн нь дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистиктай харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмбэлэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй.
Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла” гэв.
Мөн тэрбээр “Хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг Шадар сайд мэдэж байгаа” гэх ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх шаардлагатайг санууллаа.